М.Пүрэвтунгалагийн аав Э.Сумъяаг ДАШТ-нд явуулахыг зөвшөөрөв

Гэрэл зургийг MPA.mn

 

Чөлөөт бөхийн 53 кг-ийн жинд Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн, залуучуудын улсын аваргад түрүүлсэн тамирчин М.Пүрэвтунгалагийг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явуулахгүй байгаа тухай чөлөөт бөхийн тамирчин М.Пүрэвтунгалаг, түүний аав ээж олон нийтэд  хандан /2019.09.09/  мэдээлэл хийсэн.

 

Чөлөөт бөхийн тамирчин М.Пүрэвтунгалагийн оронд ОУХМ Э.Сумъяаг ДАШТ-нд явуулах шийдвэрийг Чөлөөт бөхийн холбооноос гаргаад байсан. Гэвч тамирчин М.Пүрэвтунгалагийн аав Н.Мөнхбат дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 53 кг-ийн жинд ОУХМ Э.Сумъяаг явуулахыг эсэргүүцэн “Хэрэв миний охины оронд Э.Сумъяаг явуулах юм бол суулт зарлана” хэмээн мэдэгдсэн.

 

Тэгвэл өнөөдөр Чөлөөт бөхийн холбооны удирдлагатай дахин уулзаж ОУХМ Э.Сумъяаг чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явуулахыг зөвшөөрч буйгаа хэллээ.

 

Хэрэв Э.Сумъяа ДАШТ-нд амжилттай оролцож олимпийн эрх “өвөртлөө”д ирвэл олимпийн чөлөөт бөхийн 53 кг-ийн жинд оролцох эрхийн төлөө Э.Сумъяа, М.Пүрэвтунгалаг нарыг өрсөлдүүлэх аж.

 

Г.Сүрэн

About the author

Add a Comment

Your email address will not be published. Required fields are marked *